

Манж үндэстэн яагаад устсан бэ? гэсэн чинь олон жил Хятадыг дарлаж байхдаа Хятадуудын хэлийг нь сурч эхэлснээс болсон гэнэ. Хэлийг нь сураад, бага багаар соёлд нь уусаад, аандаа өөрсдийнх нь Манж хэл нь устаад, эх хэл нь устсан даруйд үндэстэн нь мөхсөн гээд багш нар ярьж байсан. Биднийг ч бас хэдэн зуун жил дарласан, асар хүчирхэг байсан нүүдэлчин үндэстэн шүү дээ? Би анх Хятад хэл сурч байхдаа гадаад үгнүүдийг ямар тэнэг хэлдэг юм бэ гэж шоолдог байлаа л даа. Жишээ нь: Танк-坦克-Тан кө, Парис-巴黎-Ба Ли, тэгснээ зарим үгнүүдийг утга уянгасаад байх юмгүй North face-北面-Хойд тал, Apple-苹果-Алим гээд шууд утгаар нь эх хэл рүүгээ хөрвүүлсэн ч байх шиг. Ямар ч тийм күүл юм байхгүй. Бид нар чинь шууд англиар нь хэлж мэлээд л, холиод л ярьдаг шүү дээ... За тэгээд хүний нэр бол бүр ярих ч юм биш. Жишээ нь: Фёдор Михайлович Достоевский — 费奥多尔·米哈伊洛维奇·陀思妥耶夫斯基- Фэй Ов Двө Ол•Ми Ха И Лвө Вэй Чи•Твө Си Твө Еэ Фү Си Жи гээд ийм урт яг дуудлагыг нь дөхүүлээд л хусчихдаг юм байх даа гэмээр элгийн за юу. Михайлович гээд хэлж ч чадахгүй ниа юм бэ л гэж боддог байлаа... Тэгсэн одоо бодохнээ том гүрний бодлого гэж айхавтар юм байдаг юм байна. Юун миний тэр шоолж моолох, элгийн санагдах. Миний тэр бодол өөрөө элгийн байсан байна за юу? Яагаад гэвэл эд нар гадаад үг хольж ярихгүй, харин бүх гадаад үгийг эх хэл рүүгээ буулгаад эх хэлээрээ хэрэглэж, ярьж байхад гадаад хэл сурах хэрэг ч байхгүй. Бүр үнэхээр биширмээр, айлын хүүхдүүд ингэж эх хэлнийхээ дархлааг хамгаалж байна шүү дээ. Тэгэхээр энэ үндэстэн улам хүчирхэгжинэ үү гэхээс юун мөхөж барих байгаа биз дээ? Эцэг, өвгөд маань асар ухаантай. "Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян? Монгол баян." гээд л зөвхөн Монгол хүн ойлгохоор энэ философийг хэлчихсэн байгаа байхгүй юу? Эх хэлэндээ хайртай, эх оронч баймаар байна аа хэдүүлээ..



